Museo

Museo Төв аймгийн Музейн

código qr

Información del museo

Acerca del museo

Манзушир хийд  

      Одоогоос 280-аад жилийн тэртээ буюу 12-р жарны харагчин үхэр жил (Тэнгэрийг тэтгэгч хааны 1733 оны 4 дүгээр сарын 5ны өдөр) Өндөр гэгээн Занабазарын багш бөгөөд Их хүрээний анхны хамба номун ханаар өргөмжлөгдсөн, Халх Монголын анхны Донхор Манзушир хутагт Агваанлувсанжамбалданзан лам, 13 тангадын хамт нутаг шинжиж яваад нэг ширхэг цагаан чулуугаар сийлсэн “Цагаан өвгөн” бурхан, долоон ширхэг хаш чулуугаар бүтээсэн “Найдан” бурхан олдсонд “Билэг төгс учрал тохиов” хэмээн ихэд билэгшээн, Богд хан уулын гал магнай хэмээх таван оргилын дундах Ачит Дүйнхорын булгийн дэргэдэх Тулгат өвгөний буурин дээр шавийг тавьж байсан гэдэг түүхтэй.

Үүнээс хойш 13-р жарны улаагчин туулай жил (Тэнгэрийг тэтгэгч хааны 1747 он) Донхор Манзушир лам,Тулгат өвгөний буурь дээр шав тавьсан анхны сүмээ Богд гэгээнтний шан харамж болон сүсэгтэн олны 800 лан мөнгөөр босгон, 1748 онд төгсгөж, равнай (ариутгал) өргөхөд, Манж хаан Тэнгэрийг тэтгэгч Цянь Лун, Манзуширт суух жуух бичиг, хутагтын тамга өргөж, номын орныг “Дашчойнхорлин буюу Өлзийт номын хүрдэн хийд” хэмээн нэрлэсэн нь хожим Өвгөн лаврин нэртэй болсон байдаг.  

Чулуугаар зассан тавцанд түүхий тоосгоор өрж шавардаж, шохойдсон 80 жан хэмжээтэй түвд хэлбэртэй 100-300 лам ном хурдаг энэ хийдийн дараа 1749 онд Очирбат сайн ханы өргөл 1000 лан мөнгөөр Цогчин хэмээх дуганыг Тулгат өвгөний өмчний хар үхэр тэргээр мод зөөн 7 түвд лам болон монголчуудаар бариулж байсан нь өдгөө 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж “туурь төдий балгас” болж, он цагийн эргэлтэнд элэгдэн хөдөлшгүй түүх, баримт, дурсгал болон үлдсэн нь харамсалтай.

Энэ мэтчилэн 1756 онд барьсан Цанидийн дацан, 1760 онд босгосон Бадма- Ёго, 1770 онд босгосон Шар хүрээ (Богдын залрах ордон) 1780 оны Хутагтын залрах Сэрүүн лаврин ( энэ хийдийг 1992 онд аймгийн Музей хуучин байснаар нь дахин сэргээж дэглэсэн бөгөөд одоо аймгийн Музейн шашны салбар музей болон өргөжин үйл ажиллагаа явуулж байна), 1866 онд баригдсан Машбат хэмээх оточ маарамбын дуган, 1892 онд Жагварал гавжийн удирдлагаар Монгол дархчуулын урласан давхар гонхтой, дөрвөлжин хэлбэртэй өвөрмөц маягийн шинэ цанидийн дуган, Гүн ухааны онол сургааль үзэх Чойр, шашны зан үйлийн сургууль хийх Дамдин Янсан,  Аграмбын дамжаа барьж “Ядам, Сандүйн жүд” зэргийг хурдаг Жүдийн дацан, эмчийн сургууль хийх Мамба дацан, “Жамбал Чого” хурдаг Майдар,  Арван хангал хурдаг Сэрсэм гэсэн таван дацан сургууль зэрэг нийтдээ 17-21ширхэг өвөрмөц хэв маяг бүхий өөр өөрийн онцлогийг хадгалсан сүм хийдтэй  энэ оронд Богд гэгээнтэн өөрийн биеэр заларч, сүсэгтэн олон нь ч “Богдын номын газар” хэмээн дээдэлж, сэтгэл тэнүүн амьдарч байсан цаг саяхан.

Их хүрээ буюу Туулын гүний хүрээг байгуулагдахаас 45 жил, Гандан тэгчинлэн хийд байгуулагдахаас 105 жилийн өмнө шаваа тавьж хурлын дуун эгшиглэсэн энэ орныг Богд гэгээнтний номын газар гэх учир нь шашны урлагийн хосгүй бүтээлүүдээрээ алдартай байжээ. Богд гэгээний хоёр сэнчинд Бурхан багш, 16 хөх хаш Найдан, цагаан зандан Логшир, гол шүтээн Гомбо, Махгал, Жамбалданзан ламын суварга, Цогчин дуганд Балдан Лхам, Цагаан дарь эх, Очирбат сайн ханы өргөл 1000 лан мөнгөөр бүтээлгэсэн Алтан болон Шунхан Ганжуур, Данжуур, Цанидийн дуганд Сэндүм бурхан, 21 Дарь эх зэрэг байсан аж.

Эдгээрээс илүүтэй нэгэн хосгүй бүтээл нь 1907 онд Манзушир хутагтын итгэлт хүмүүн гэгддэг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Данжин бурхны бүрэлбаа, алдарт дархан гэцэл Дагвын бүтээсэн, Монголд төдийгүй Дэлхийд гайхагдаж ганцхан удаа урлагдсан “Сандүйн жүд буюу нууц хураангүйн үндэс”, “Доржзодво буюу Очироор огтлогч”  зэрэг 1460 лан буюу 452,5кг шижир алт, цалин цагаан мөнгөөр урласан хөлгөн судрууд бөгөөд, уран дархны өөрийн хөрөнгө болох цалин мөнгөөр урласан “Жамьян марушин” бурхан лаврингийн шүтээнд залагддаг байсан байна.

Одоо энэхүү алт, мөнгөөр урласан хөлгөн судрууд нь Үндэсний төв Номын санд Соёлын хосгүй үнэт өв болон хадгалагдаж байгаа бөгөөд уран дархны бүтээсэн толгойн гоёл, бурхан тахилын мөнгөн хэрэглэл, бурхад зэрэг бусад түүх, дурсгал, урлагийн гайхамшигт урлалууд нь учир мэдэхгүй хүмүүсийн гарт орон, хэлмэгдүүлэлтийн балгаар устаж үгүй болжээ.  

1922-1940 оны хооронд Монголын гэм зэмгүй олон мянган иргэд үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн байдал,өмч хөрөнгөөрөө ялгаварлан гадуурхагдаж “ангийн дайсан, хувьсгалын эсэргүү, дайсны тагнуул” зэрэг зохиомол хэргээр хэлмэгдэн харамсалтайгаар амь насаа егүүтгүүлж, Харь гүрний улс төрийн золиос болж байсан тэр цагт Ачит номун хан, эрдэнэ мэргэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж лам ч “Японы тагнуул, гандан хүрээний эсэргүү “Төв” бүлгэмийн удирдагч” гэсэн зохиомол хэргийн золиос болж,1937 оны 10дугаар сарын 07ны цасан шуурга маналзсан шөнө зуурдаар нас нөгчжээ..   

Planifica tu visita

Objetos

Objetos mostrados con sonido

Reseñas

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • Aún no hay reseñas. ¡Sé el primero en opinar!

¡Cree sus propias audioguías!

La utilización del sistema y la app de guía para móvil es gratuita

Iniciar

Vista previa de la aplicación en iOS, Android y Windows Phone