博物馆

博物馆 Байгалийн Музей

二维码

博物馆信息

关于博物馆

Манзуширын хийдэд 200 гаруй жил үргэлжилсэн шарын шашны хурал номын дуун тасалдаж 1970-аад оноос түүх соёлын дурсгалыг улс анхаарах болжээ. Тэр үед нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Төв аймагт ирэхдээ аймгийн удирдлагуудад хийдийн туурь шашны урлагийн дурсгалын үлдэц, байгалийн үзэмжийг ашиглан аялал жуулчлалын нэг цэг болгох санал өгснийг аймгийн намын хорооны хоёрдугаар нарын бичгийн дарга Д.Дамбажамц гуай гардан зохион байгуулж ажил өрнүүлжээ.

Богд хан хайрхан уулын зүүн Зуунмодны аманд Манзушир хийдийн балгасны доохоно аймгийн Намын хорооны шийдвэрээр барилгын техникч Нанзадын удирдлагын доор 1970 оны намар тэр үеийн аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Гэгээрлийн хэлтсийн байцаагч Д.Баатар, Ж.Сундуй нар ахалж, семинарт ирсэн 300 гаруй багшийн хүчээр Уулын музейн суурийг анх тавиулж 1972 онд чулуугаар өрсөн дан барилгыг аймгийн төвийнхний субботникоор гүйцээж Төв аймаг байгуулагдсны хагас зуун жилийн ойгоор 1973 онд Богд хан уулын ургамал, мод, эрдэс чулуулгийн дээжис, ан амьтны чихмэл, арьс үслэг ашиглан зураач Д.Шагдарсүрэн, сэтгүүлж О.Сумъяа нарын байгалийн материал ашиглан нааж, зурж, зорж хийсэн уран бүтээлээр үзмэрээ баяжуулж үүдээ дэлгэсэн байна. Уулын музей 1972 оноос аймгийн ОНС музейн, 1990 оноос аймгийн гадаад худалдаа эрхэлсэн Зуун мод импекс пүүсийн, 1993 оноос аялал жуулчлалын Манзушир улсын үйлдвэрийн газрын мэдэлд байгаад 1997 оноос аймгийн музейд эргэж өгөгдсөн. Музейд бас нэг сонирхолтой үзмэр байдаг нь дуран юм. Энэ дурангаар харахад Манзуширын хийд эрт дээр үеийнх шигээ харагддаг нь гайхалтай.

计划您的访问

  • A25, Зуунмод, 宗莫德, 中央省, 蒙古

评论

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • 还没有评论。成为第一个评论的人!

创建您自己的音频之旅!

使用此系统的移动导游应用是免费的

开始

iOS、Android 和 Windows Phone 的应用预览